Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2023 оны 03 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2023 оны 3 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Ерөө, Туул, Зэлтэр голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 8 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 283.1-283.2 мг/л-т хэлбэлзэж байна. Сэлэнгэ-Зүүнбүрэн цэгээс авсан сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.021 мгN/л буюу ХА-аас 1.05 дахин давсан байна.
Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 259.4-339.8 мг/л-т хэлбэлзэж, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Ерөө гол, Ерөө голын Дулаанхаан хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 176.2 мг/л ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Зэлтэр гол, Зэлтэр голын Зэлтэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 204.6 мг/л, ХА-аас давсан үзүүлэлтгүй байна.
Туул гол, Туул голын Орхонтуул хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 683.1 мг/л нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.059 мгN/л буюу ХА-аас 2.95 дахин давсан байна.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
0.8 |
0.08 |
0.021 |
0.013 |
2 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 10 |
7.36 |
2.2 |
0.6 |
0.06 |
0.001 |
0.008 |
3 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 20 |
7.04 |
1.9 |
1.3 |
0.04 |
0.003 |
0.010 |
4 |
Орхон – Шаамар |
8.00 |
2.1 |
1.1 |
0.02 |
0.004 |
0.022 |
5 |
Орхон – Сүхбаатар |
7.20 |
2.2 |
1.4 |
0.06 |
0.008 |
0.012 |
6 |
Ерөө-Дулаанхаан |
- |
- |
0.6 |
0.09 |
0.004 |
0.004 |
7 |
Зэлтэр-Зэлтэр |
0.5 |
0.04 |
0.000 |
0.004 |
||
8 |
Туул-Орхонтуул |
0.5 |
0.13 |
0.059 |
0.052 |
||
MNS 4586:98 |
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
Дүгнэлт: Зэлтэр гол маш цэвэр, Орхон, Сэлэнгэ мөрөн, Ерөө, Туул гол цэвэр байлаа.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2023 оны 3 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 65.12%-ийн цэвэршүүлэлттэй байна.
2023 оны 3 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан хүснэгт 2-т үзүүллээ.
Хүснэгт 2
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
өнгө |
БХХ5 |
XXX |
ПИЧ |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
MNS 4943:2015 |
6-9 |
30 |
20 |
50 |
20 |
1.5 |
15 |
|||||
Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ |
Орох |
7.10 |
204.0 |
34.17 |
344.0 |
470.4 |
54.4 |
3.491 |
22.16 |
1.065 |
2.09 |
65.12% |
Гарах |
7.90 |
19.8 |
13.17 |
120.0 |
84.67 |
4.8 |
Тайлбар: Нийт азот, фосфор, БХХ5, ХХХ MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сэлэнгэ Цэнгэг ус” ОНӨААТҮГазрын ЦБ-ийн цэвэршүүлээд гарч байгаа ус ЗДХ-ээс нийт азот 1.68 дахин, эрдэс фосфор 2.33 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 6.00 дахин, ХХХ 1.69 дахин тус тус давсан байна.
2. Агаарын чанар
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын агаарын чанарын харуулын 03 дугаар сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.004 мг/м3, хамгийн их нь 0.013 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.023 мг/м3, хамгийн их нь 0.058 мг/м3, нийт тоосны дундаж агууламж 0.042 мг/м3, хамгийн их нь 0.219 мг/м3 байна. Агаарын чанарын MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас PM10 буюу том ширхэглэгт тоосонцор, PM2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор даваагүй байна. Агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.
Мандал сумын агаарын чанарын 2-р харуулд нийт 51 удаагийн ажиглалт хийсэн. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.045 мг/м3, хамгийн их агууламж 0.066 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.016 мг/м3, хамгийн их агууламж 0.031 мг/м3 байна. PM10 тоосонцорын дундаж агууламж 0.048 мг/м3, хамгийн их нь 0.081 мг/м3 бөгөөд Агаарын чанарын MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас давсан тохиолдол байхгүй байна. PM2.5 тоосонцорын дундаж агууламж 0.041 мг/м3, хамгийн их нь 0.070 мг/м3 бөгөөд 03 дугаар сарын 2, 3, 4, 17, 22, 23, 24 -ны өдрүүдэд агаарын чанарын MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас 1.02-1.40 дахин давсан байна.
Мэдээ бичсэн: БОШЛ-ын инженер М.Өнөржаргал